Байден: АНУ Тайванийг Хятадаас хамгаална
2021-10-22

Хятадын талаас түрэмгийлэл гарсан тохиолдолд АНУ Тайванийг хамгаална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгогчидтойгоо уулзах үеэрээ мэдэгдсэнийг CNN агентлаг дамжууллаа. Хятад Тайвань руу халдсан тохиолдолд АНУ холбоотноо  хамгаалах эсэх талаарх асуултад тэрбээр ийнхүү хариулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтан дээр нэгэн иргэн БНХАУ сөргөлдөөн өдөөвөл Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэх талаар Америкийн төрийн тэргүүн амлаж чадах эсэхийг асуухад " Тийм ээ. Бид ийм үүрэгтэй" хэмээн Байден цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, ОХУ-ын Сочи хотноо болж буй "Валдай" олон улсын мэтгэлцээний хуралд оролцох үеэрээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад Тайванийг өөртөө нэгтгэх үүднээс хүч хэрэглэх эсэхтэй холбоотой асуудлыг хөндсөн юм.

 

Путин Хятадыг ОХУ-ын дээд зэргийн найдвартай түнш хэмээн нэрлээд Хятад улс асуудлаа шийдэхийн тулд хүч хэрэглэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хятад улс зэвсэгт сөргөлдөөнтэй огт холбоогүй өөр аргуудаар зорилгодоо хүрдэг гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин