Ж.Отгонболд: Цар тахалтай тэмцэхэд нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан

ЭМЯ-наас коронавирус халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, НЭМГ-ын Орлогч дарга Ж.Отгонболд нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Халдварын тохиолдол болон нас баралт буурахгүй байна. Ямар шалтгаантай вэ?
НЭМГ-ын Орлогч дарга Ж.Отгонболд "Халдварыг бууруулахын тулд бүгд хичээж ажиллах ёстой. Тийм ч учраас Эрүүл мэндийн сайдын эрчимжүүлсэнтөлөвлөгөө гарсан. Үүний дагуу ажиллаж байгаа. Дунджаас дээш насныхны нас баралтын хувь их байгаа. Өнгөрсөн долоо хоногт НЭМГ-аас цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй сэдэвт онол практикийн хурал зохион байгуулсан. Нас баралтын хувь тийм ч их нэмэгдээгүй. Нас баралтаас сэргийлэх гол зүйл нь тандалт шуурхай хариу арга хэмжээний баг цаг алдалгүй эмнэлэгт хүргэх асуудал л байгаа. Нэг иргэний амь нас үнэтэй. Бид цар тахалтай тэмцэхэд Монгол улс нэг иргэндээ 111 сая төгрөг зарцуулсан байна гэсэн эдийн засгийн тооцоолол гарсан" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ