Ирц хүрээгүйгээс АН-ын бүлэг хуралдсангүй

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай. Харин АН-ын бүлэг ирц хүрээгүйгээс хуралдсангүй.
АН-ын бүлэг дотоод асуудлаа шийдээгүй бололтой. Тус бүлэг хоёр хэсэг хуваагдаад буй. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг намын гишүүнээс түдгэлзүүлж, УИХ дахь бүлгээс гарсныг мэдэгдээд буй. Харин тус гишүүд Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлж, түүний оронд дэд дарга Н.Ганибалд бүлгийн даргын албыг хариуцуулсан шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт гаргасан юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ