Хүний амь аварсан Т.Эрдэмд БШУ-ы сайдын нэрэмжит шагнал олгоно

img

 

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галаас эрдэнэт хүний амь аварчээ. Бусдын төлөө эрсдэл гаргаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Т.Эрдэм хүүд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэлээ.

 

Сурагч Т.Эрдэм 7 настайгаасаа эхлэн цагдаа болох мөрөөдөлтэй аж. Түүний өвөө мөн цагдаа байжээ. Өвөөгийнхөө хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харилцаж, сайн хүн болоорой гэсэн сургаалийг үргэлж санаж явдаг. Хүний амь аварч байхдаа балмагдаж сандарсан ч, нэгэн гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэсэндээ туйлын баяртай байгаагаа Т.Эрдэм хэлсэн юм.

 

Эх сурвалж: БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ