Л.Оюун-Эрдэнэ: Вакцины III тун 50 хувьд хүрвэл зэрэглэлийн түвшинг шар болгон бууруулна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний мэдээллийг сонсч, хэлэлцсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэглэлийг бууруулах талаар холбогдох албаныханд чиглэл өгчээ. Өнөөгийн улбар шар түвшинг шар болгон бууруулахад мэргэжлийн байгууллагууд бэлтгэл хангах хэрэгтэйг сануулсан байна.
Мөн 11 дүгээр сарын нэгнээс урлаг соёлын арга хэмжээг нээж, үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахыг зөвшөөрлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ