Франц улс Лукашенкогийн гэр бүлийг хүний наймаанд буруутгажээ

Франц улс Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн гэр бүлийг зохион байгууллалттай хүний наймаанд буруутгасан талаар DW агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Лукашенкогийн төрөл төрөгсөд Беларусь руу ирсэн цагаачдыг зориудаар Европын холбоотой залгаа хил рүү илгээдэг гэж Францын Гадаад хэргийн яамны дэргэдэх Европын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Клеман Бон мэдэгдсэн байна. Беларусийн тал цагаачдын урсгалаар Европын холбоог сулруулах зорилготой гэж тэрбээр мэдэгджээ.
Энэ оны таван сард Лукашенко мэдэгдэл хийхдээ Беларусь улс цаашид Европын холбооны орнуудыг зүглэж байгаа дүрвэгчдийг тогтоон барихгүй хэмээн мэдэгдэж байлаа. Үүний дараа хууль бус цагаачдын урсгал эрс нэмэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь Литва, Польшийг чиглэж байлаа. Улмаар цагаачдын урсгал хэт нэмэгдсэний улмаас Польш, Беларусийн хил дээр сөргөлдөөн гарч, хэд хэдэн цагаач амиа алдсан юм.
Үүний дараа ЕХ Лукашенкогийн дэглэмийн эсрэг Европ хориг арга хэмжээ тавьсны хариуд Беларуст зориудаар цагаачлалын хямралыг өдөөж байна хэмээн буруутгаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ