Хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид Уругвайд зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөжээ

img

Ирэх сарын 27-ны өдөр Монтевидеод Либертадоресийн цомын төлөөх шигшээд Бразилийн "Пальмейрас", "Фламенго" гэсэн хоёр баг тоглох юм. Харин энэ тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид хоорондоо зэвсэг ашиглан "учраа ололцохоор" төлөвлөж байсан талаар РГ агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, сүүлийн хоёр долоо хоногийн туршид хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн хоорондын зөрчил даамжирсан байна. Хөгжөөн дэмжигчид олон нийтийн сүлжээн дэх хаалттай бүлгүүд дээр өрсөлдөгчидтэйгээ хийх тулаанд бэлдэж байжээ. Тэд шувтаргын тоглолтын өмнө мөргөлдөөнөө эхлүүлж, тоглолт дууссаны дараа ч үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Бразилийн хууль сахиулах байгууллагууд эмх замбараагүй байдал үүсгэхээр бэлдэж байгаа талаар Уругвайн талд мэдээлэн сэрэмжлүүлсэн байна. Түүнчлэн хоёр багийн удирдлагууд ч хөгжөөн дэмжигчдийн төлөвлөгөөний талаар мэдсэн гэнэ. Тиймээс тэд хөгжөөн дэмжигчдийнхөө хооронд сөргөлдөөн үүсгэхгүйн тулд мэдээллийн аян зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ