Пентагон: Хятад тун удахгүй цэргийн хүчин чадлаараа ОХУ, АНУ-ыг гүйцнэ

Ойрын жилүүдэд Хятад улс ОХУ, АНУ-ыг цэргийн хүчин чадлаараа гүйцэж түрүүлж болзошгүй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны орлогч дарга, генерал Жон Хайтен үзэж байгаа гэнэ.
"Орос улс урьдын адил аюул занал хэвээр байна. Учир нь тэдэнд бидний эсрэг ашиглах 1550 цөмийн хошуу байгаа. Харин Хятадад үүний 20 орчим хувь нь байдаг" хэмээн Цэргийн тоймчдын бүлэгтэй уулзахдаа тэрбээр мэдэгджээ.
Америкийн генералын онцолсноор АНУ "ойрын ирээдүйд Оростой холбоотойгоор санаа зовних нь зүйтэй" гэнэ.
"Гэхдээ урдаас ирж буй аюул занал гэх нэр томъёог Хятадад хамааруулан хэрэглэж болохоор байна. Учир нь Хчятад армиа бэхжүүлэх явц нь маш хурдтай байна" хэмээн генерал мэдэгджээ.
Өмнө нь тэрбээр Хятадын пуужингийн талаар мөн л үүнтэй төстэй мэдэгдэл хийж байлаа. Тодруулбал, дуунаас хурдан зэвсэглэл бүтээх Хятадын ажиллагаа Орос, АНУ-аас хурдтай байна хэмээн тэрбээр онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ