Трампаас болж хохирсон цагаачдад нөхөн төлбөр олгож магадгүй

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын явуулсан цагаачлалын бодлогын улмаас гэр бүл хагацсан, өмнөд хилийг давсан цагаачдад нөхөн төлбөр олгох талаар судалж байгаа гэнэ. Энэ талаар The Wall Street Journal сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хохирсон гэр бүлийн гишүүн бүрт нөхцөл байдлаас нь хамаарч 450 мянган доллар хүртэлх хэмжээний тэтгэмж өгч магадгүй бөгөөд нийтдээ ийм тусламжид нэг тэрбум гаруй доллар зарцуулах тооцоо гарсан гэнэ. Одоогоор цагаачдын 940 орчим гэр бүл хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэл гаргасан цагаач гэр бүлийг төлөөлж буй хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, дүрвэгсдийн 5,5 мянга орчим хүүхэд Трампын цагаачлалын бодлогын улмаас эцэг эхээсээ салсан байна. 

 

Үүний зэрэгцээ, Америкийн эрх баригчид сүүлийн 12 сарын хугацаанд Мексиктэй хиллэх хил дээр 1,7 сая хүнийг саатуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин их байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ