Хоёр галт тэрэг мөргөлдөж, олон хүн гэмтжээ

img

Английн баруун өмнөд хэсэгт хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас олон хүн гэмтсэн талаар ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Солсбери дахь төмөр замын хонгилд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 13 хүн гэмтсэн байна. Хүмүүсийн гэмтэл хүнд биш, ослын газар дээр 50 гал сөнөөгч, цагдаа, түргэн тусламжийн ажилтан ажиллаж байгаа гэнэ. 

 

Английн төмөр замын цагдаагийн мэдээлснээр, нэг галт тэрэг төмөр замаас гарсны улмаас араас нь өөр нэг галт тэрэг ирж мөргөсөн байна. Одоогоор энэ чиглэлийн галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг түр хугацаанд бүрэн зогсоожээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ