Цуут хар тамхины наймаачин Мартинесийг АНУ-д хөнөөжээ

Хүний амь хөнөөснийхөө төлөө олон жилийн хорих ял эдэлж, дараа нь холбоо сүлбээтэй хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгснөөр төрийн хамгаалалтад байсан, Нью-Йоркийн цуут хар тамхины наймаачин 10 дугаар сарын 31-ний өдөр алагджээ.
Холливудын найруулагч Чарльз Стоун 2002 онд "Paid in Full" кинондоо дүрийг нь тусгаж байсан Альберто "Альпо" Мартинес машиндаа сууж байх үед нь хажуугаар нь өнгөрсөн машинаас буудаж, түүнийг хөнөөсөн байна. Мартинес руу таван удаа буудсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ.
Нью-Йорк пост сонины мэдээлснээр, тэрбээр Нью-Йоркд ирснийхээ дараа ихээхэн аюултай нүүр тулсан байна. Түүнтэй тооцоо бодох гэсэн олон дайсан гарч ирсэн гэж эх сурвалж өгүүлжээ. Харин түүнийг төрийн хамгаалалтаас гарсан байсан эсэх талаарх мэдээлэл гараагүй байна.
Мартинес 1980-аад оны дунд үеэр Нью-Йоркод хар тамхи наймаалдаг байсан бөгөөд хүн амины хэргээр 35 жилийн хорих ял сонсож, 2015 онд шоронгоос суллагдаж байжээ. "Paid in Full" киног Мартинес болон түүний гэмт хэргийн бизнесийн хамтрагчдын түүхэн дээрээс сэдэвлэн бүтээж байсан аж. Мөн энэ хар тамхины наймаачнынэр Америкт алдартай Jay-Z, 50 Cent зэрэг реперүүдийн дуунд ихээхэн дурдагддаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ