Өмнөд Солонгос, АНУ хамтарсан агаарын эргийн сургуулилалтаа эхлүүлэв

Өмнөд Солонгос болон АНУ-ын Агаарын цэргийн хүчин хамтарсан сургуулилалтаа даваа гарагт эхлүүлжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлснийг KBS суваг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сургуулилалт тав хоног үргэлжлэх аж. Агаарын цэргийн сургуулилалтад 100 гаруй нисэх техник, тэр дундаа Өмнөд Солонгосын F-15K , KF-16 сөнөөгчид, Америкийн F-16 сөнөөгч онгоц оролцох аж.
Энэ сургуулилалт нь "төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа" гэдгээс өөр нэмэлт тайлбарыг холбогдох албан тушаалтнууд өгөөгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ