Дэлхийн удирдагчид дахиад л Грета охинд загнуулав

img

Глазго хотод уур амьсгалын бага хурал өчигдөр эхэлсэн. Энэ хуралд дэлхийн 190 гаруй орны удирдагчид, экологийн идэвхтнүүд, олон улсын байгуулагууд оролцож байгаа юм. 

 

Тэдний дунд экологийн залуу идэвхтэн, НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчдыг зэмлэж байснаараа алдартай Грета Тунберг оролцож байна. Тэрбээр НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлыг бүтэлгүйтсэн хэмээн мэдэгдээд, үүнд оролцож байгаа дэлхийн удирдагчид юуг ч өөрчлөх чадваргүй дүр эсгэгчид хэмээн буруутгажээ. 

 

"Энэ бага хурал бусад арга хэмжээтэйгээ л адил, ямар ч үр дүнгүй. Тэнд ердөө л улс төрчид, мөн эрх мэдлийг гартаа авсан хүмүүс л цугларлсан. Тэд ирээдүйдээ, уур амьсгалын хямралтай хэдийнэ нүүр тулсан хүмүүсийн өнөөгийн байдалд нухацтай хандаж байгаа мэт дүр эсгэдэг" хэмээн Грета Тунберг мэдэгджээ.

 

Сүүлийн жилүүдэд экологийн эсэргүүцлийн нүүр царай болсон Шведийн идэвхтэн Гретагийн үзэж байгаагаар улс төрчид дэлхийн уур амьсгалын асуудлыг шийдвэрлэх чадваргүй, харин өөрчлөлтийг авчрах шийдэмгий арга хэмжээг олон нийт авч хэрэгжүүлэх ёстой бөгөөд олон нийт л өөрчлөлтийн хөдөлгүүр болох гэнэ.

 

Грета анх 2019 онд НҮБ-ийн индэр дээрээс дэлхийн удирдагчдыг "загнасан" гэдгээрээ ихээхэн алдаршиж байлаа. Тэрбээр 2019 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр нулимсаа залгин байж дэлхийн дулааралд удирдагчдыг буруутган, сэтгэл хөдөлгөсөн үг хэлсэн юм. 


“Энэ бол туйлаас буруу. Би энд биш, харин тэнгисийн нөгөө захад, сургуульдаа байж байх ёстой. Гэвч та нар, бидэнд, залууст хандан тусламж эрж байна. Та нар яаж чадаж байна аа? Хоосон амлалтаараа хүүхэд насыг минь хулгайлчихаад харин одоо дэмжлэг хүсч байна. Хүмүүс үхэж, дэлхий ертөнц сүйрч байна. Бид сүйрлийн ирмэг дээр зогсож байхад та нар зөвхөн мөнгө, эдийн засгийн өсөлтийн талаар л ярих юм” хэмээн тэрбээр мэдэгдэж байв. 

 

Энд дуулгахад, Глазго хотод болж буй СОР26 уулзалтад 196 орны 25000 төлөөлөл оролцож байгаа бөгөөд тэдний авулгүй байдлыг 10 мянга гаруй цагдаагийн алба хаагч ханган ажиллаж байгаа гэнэ. Энэ уулзалтын үеэр 2015 онд хийсэн Парисын уур амьсгалын хэлэлцээрийн таван жилийн үр дүнг хэлэлцэх аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүмүүс мөнгөний төлөө сохорчээ. Манайд ч хөдөөгүүр гол горхи булаг шандыг байхгүй болгож алт угааж ширгээж дуусгасантай адил хүмүүс байгаль дэлхийтэй зүй бусаар харьцаад байнаа гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Загнах биш ойлгохгүй байгаад уур нь хүрч байгаа юм. Чи иймхэн зүйд ойлгохгүй өөрөө мэдрэл муутай. Монголд нэг хүүхэд гарж ирээд ингэвэл мэдрэл муутай гээд чам мэтийг эргүү малнууд харлуулаад л алга болно.
2021-11-05
Зочин:
Ямар эмх цэнцгүй мэдээлэл вэ? Эхлэл өрнөл төгсгөл нь мэдэгдэхгүй
2021-11-05
Иргэн:
Энэ мэдрэл муутай охиныг юуг сонсдог юм...өөр гаргалгаа арга замаа энэ мэдэж байгаа юмуу ...нэг л их хүн шүүмжилсэн загнасан амьтан...
2021-11-02
Зочин:
Хүмүүс мөнгөний төлөө сохорчээ. Манайд ч хөдөөгүүр гол горхи булаг шандыг байхгүй болгож алт угааж ширгээж дуусгасантай адил хүмүүс байгаль дэлхийтэй зүй бусаар харьцаад байнаа гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Загнах биш ойлгохгүй байгаад уур нь хүрч байгаа юм. Чи иймхэн зүйд ойлгохгүй өөрөө мэдрэл муутай. Монголд нэг хүүхэд гарж ирээд ингэвэл мэдрэл муутай гээд чам мэтийг эргүү малнууд харлуулаад л алга болно.