Илон Маск 300 тэрбум долларын хөрөнгөтэй түүхэн дэх анхны хүн болов

img

Америкийн Tesla, SpaceX компанийн тэргүүн Илон Маск хөрөнгө нь 300 тэрбум ам.долларыг давсан түүхэн дэх анхны хүн болсон талаар Форбс мэдээлжээ.

 

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгийг яг өнөөгийн хэмжээгээр нь тооцоолдог  Forbes Real-Time рейтингэд мэдээлснээр, 11 дүгээр сарын нэгний үдэш Маскийн хөрөнгө 300 тэрбумд хүрсэн бөгөөд Tesla компанийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногоос эхлэн өсөж байгаа тул түүний хөрөнгө нэмэгдсээр байгаа гэнэ. 

 

Даваа гарагт энэ компанийн хувьцаа 1154,49 долларт хүрч дахин дээд амжилт тогтоожээ. Тesla компани Hertz машин түрээсийн компанид 100 мянган цахилгаан машинаа нийлүүлнэ гэсэн мэдээлэл гарсны дараа Маскийн компанийн хувьцаа өсөж эхэлсэн байна. 

 

2003 онд Калифорнид байгуулагдсан Тesla Motors компани цахилгаан машин үйлдвэрлэдгийн дээр энэ машинтай холбоотой технологи боловсруулдаг юм. Түүнчлэн өөрийн технологиор Toyota, Daimler зэрэг бусад концернуудад зай, цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэн нийлүүлдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ