Хятадын хилийн орчимд Энэтхэг, АНУ хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлэв

img

Энэтхэг, АНУ-ын өргөн цар хүрээтэй цэргийн хамтарсан сургуулилалт Хятадтай хиллэдэг Ладкхад эхэлсэн талаар Times of India мэдээлжээ. 

 

Хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд Америк, Энэтхэгийн цэргийн алба хаагчид дайсны ар талын нутаг дэвсгэрийг эзлэн авч, танкийн дайралт хийн, цохилтот нисдэг тэргүүд ашиглах сургуулилалт хийх гэнэ. "Сургуулилалтын зорилго нь Энэтхэгийн хойд хил дээр хурцадмал байдал үүсгэх аливаа үйлдэл гаргахаас зайлсхийхийг Хятадад анхааруулсан дохио өгөх явдал" гэж эх сурвалж Times of India сонинд өгүүлсэн байна.

 

Өмнө нь Энэтхэгийн улс төр судлаач Шрикант Кондапалли Энэтхэг, Хятадын хоорондын хил орчмын хурцадмал байдал шийдэгдээгүй, сүүлийн хэлэлцээрийн үеэр Хятад, Энэтхэг хоёр Ладакха хөндийд цэрэг байршуулахтай холбоотой тохиролцоонд хүрч чадаагүй гэдгийг онцолж байлаа.

 

Ладакха дахь Энэтхэг, Хятадын сөргөлдөөн 2020 оны таван сард хурцадсан юм. Тухайн үед хоёр талын хилчдийн хооронд цус асгаруулсан мөргөлдөөн гарч байлаа. Хилийн нарийн тодорхойлсон шугам байхгүйгээс үүдэлтэй хоёр орны сөргөлдөөн 1950 оноос хойш үргэлжилж байгаа юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бат:
Явж явж Оросыг ганцаардуулах буланд шахах бодлого маш эрчимтэй явж байна даа
2021-11-08
Г.Батхүү:
Хятадуудыг дэлхий нийтээрэй ганцаардуулах хэрэгтэй ковид 19 тараасан новшнуудыг хавчах нь зөв.
2021-11-06
АНУ хаана хэнтэй яах гэж байгааг ОХУ, Хятад улсууд аль эрт мэдэж байгаа. Ямар үр дүн гарах өөрт яаж ашигтай эргүүлэхийг бас тооцсон байгаа. Их гүрнүүд зүгээр тэнгэр заяатай, олон чоно алж хийморь нь сэргэсэн бөө ламаар засал их хийлгэсэн болоод их гүрэн болсон гэж бодож байна.
2021-11-05
Сайн байна. Дахин сургууль хий
2021-11-05
Г.Батхүү:
Хятадуудыг дэлхий нийтээрэй ганцаардуулах хэрэгтэй ковид 19 тараасан новшнуудыг хавчах нь зөв.