Оксфордын толь бичиг оны онцлох үгийг тодрууллаа
Оксфордын толь бичиг жил бүр "оны онцлох үг" тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн онцлох үгээр "VAX" буюу "вакцин, вакцинжуулалт, вакцинжуулах" гэсэн утга бүхий үг тодорчээ.
Оксфордын толь бичгийн хэвлэн нийтлэгчдийн гаргасан "2021 оны онцлох үг. VAX: вакцины хэлний тухай тайлан" илтгэлд өгүүлснээр, өмнө нь VAX гэх үг ховор хэрэглэгддэг байсан 2021 оны есдүгээр сар гэхэд 2020 оны есдүгээр сартай харьцуулахад энэ үгийн хэрэглээний давтамж 72 дахин өссөн байна.
Түүнчлэн энэ үгнээс олон үг үүсжээ. Тухайлбал, "вакси" гэдэг үгээр вакцин хийлгэх үеэрээ авсан селфиг илэрхийлэх болсон бол дархлаажуулалтад хамрагдсаны дараа аялахыг "ваксэйшн", хэн нэгэн вакцин хийлгэсэн эсэхийг хараад мэдрэх чадварыг "ваксдар" гэсэн үгсээр илэрхийлэх болжээ.
Түүнчлэн англи хэлт орнуудад танилцах сайтуудаар вакцин тариулсан хүмүүс өөртэйгээ ижил хүмүүсийг хайх "вакс фор вакс" гэх хэллэг ч үүссэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ