Yahoo Хятадыг орхив

Yahoo компани Хятад дахь сервисээ бүрэн хаажээ. Регнум агентлагийн мэдээлснээр, Yahoo компани 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Хятадын хэрэглэгчдэд вэб үйлчилгээ үзүүлэхээ зогсоосон байна.
Ийнхүү Хятадын зах зээлийг орхих болсон нь тус улсын эрхзүйн орчноос үүдэлтэйгээр бизнес эрхлэхэд хүндрэлтэй болсонтой холбоотой гэнэ. Харин Хятадын шинжээчид болон хуульчид Yahoo компани орон нутгийн зах зээл дээр өрсөлдөх чадвар бага байсан тул зах зээлийг орхихоос аргагүй болсон гэж үзэж байгаа аж.
Google гарахаас өмнө Yahoo дэлхийн хайлтын системийн гол нийлүүлэгч байлаа. Энэ фирм 1999 онд Хятад вэб сайт нээж, улмаар энэ сайтыг 2005 онд Alibaba худалдан авч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ