Хилс хэргээр 45 жил шоронд суусан эрийг цагаатгажээ

img

АНУ-ын шүүх хүн амины хэргээр 45 жил шоронд хоригдсон 83 настай эрийг гэм буруугүй гэж үзжээ. Энэ талаар UNILAD мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Исайя Эндрюс 1974 эхнэрээ хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон байна. Эхнэрийнх нь цогцосыг Охайо мужийн нэгэн зочид буудлаас олсон бөгөөд 11 удаа хутгалуулан амиа алдсан байсан гэнэ. Исайя анхнаасаа л өөрийгөө буруугүй гэж мэдүүлж байсан ч бүх насаараа хоригдох ял сонсож, хагас зууны туршид үнэнийг хүлээжээ. 

 

Түүний хэрэгтэй холбоотой давтан шалгалт 2020 онд л болсон аж. Ингээд 40 гаруй жилийн өмнө хэрэг хариуцаж байсан прокурорууд тангарагтны шүүгч нарт энэ хэрэг дээр өөр нэгэн сэжигтэн байгаа гэдгийг дуулгаагүй нь тодорхой болсон тул Эндрюсийг барьцаатайгаар сулласан байна. Хэргийн хоёр дахь сэжигтэн 2011 онд нас барсан бөгөөд түүнийг гэм буруугүйг батлах баримт байгаа гэж тухайн үед үзэж байсан тул дахин шалгаагүй орхисон гэнэ. Хохирогчийн нас барсан цаг дээр алдаа гарсны улмаас ийнхүү жинхэнэ алуурчныг тавьж явуулсан гэж Эндрюсийн өмгөөлөгч мэдэгджээ. 

 

Улмаар өнгөрсөн сарын 19-ний өдөр эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шүүх хурал болсон байна. Шүүх Эндрюс насаараа хоригдох ял сонссон гэмт хэрэгтэй холбоотой баримт олоогүй тул тангарагтны шүүгчид Эндрюсийг гэм буруугүй  гэж үзжээ.

 

Хавдар өвчин туссан, одоо гагцхүү тэргэнцэрээр л явах боломжтой болсон Исайя Эндрюс шүүхийн шийдвэр гарсны дараа "сэтгэл хөнгөрчихлөө" хэмээн өгүүлсэн гэнэ. 

 

"Исайя бараг 46 жил шоронд хоригдсон. Энэ бол АНУ-ын түүхэнд шударга бусаар хамгийн удаан хоригдсон хоёр дахь тохиолдол. Өнөөдөр л үнэн зөв шийдвэр гарлаа. Тэр анхнаасаа л шоронд орохгүй байх ёстой байлаа" хэмээн Эндрюсийн хэрэг дээр ажилласан шүүгч мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи дут өмхий орк амаа хамхи мэдрэл шовш вэ.
2021-11-03
Zochid buudald huuree hiij yavsan Yanhan be ter? Uheh muruuruu uhehgui hani ijlee shorond hataagaad aluulj baidag yachihsan buzar huur ve? Uhsen nohoin chatsga 46 jil shorond suuchihsanii daraa unen mun ni oldood ch yah yum be. Zolbin huurnuud gaitai shuu...
2021-11-03
Чи дут өмхий орк амаа хамхи мэдрэл шовш вэ.