Ангела Меркель Францын төрийн дээд шагнал хүртжээ

img

Ангела Меркель Франц улсад айлчлах үеэр түүнийг Францын гол шагналуудын нэг болох Хүндэт легионы одонгоор шагнасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

"Та надад олон зүйл сургасан. Хийсэн бүхэнд тань талархаж байна" хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдээд Ангела Меркельд одон гардуулсан байна. 

 

Ангела Меркель Францад айлчилж байгаа бөгөөд энэ нь тэрбээр ХБНГУ-ын канцлерын хувиар хийж буй сүүлийн айлчлал юм. Тэрбээр Францад айлчилж байгаа нь бэлгэдлийн чанартай бөгөөд учир нь чухамхүү дайны дараа Герман, Францын харилцаа тогтоож чадсан нь нийт европын холбоог байгуулах боломжтойг батлан харуулсны дээр одоо энэ хоёр орны найрамдлыг Европын холбооны гол бэлгэ тэмдгүүдийн нэг хэмээн нэрлэдэг юм. Ангела Меркель Германыг 16 жил удирдах хугацаанд Францад дөрвөн Ерөнхийлөгч солигджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ