Reuters: Хойд Солонгос уран баяжуулалтаа нэмэгдүүлж байж болзошгүй

img

БНАСАУ боловсруулсан уран үйлдвэрлэлтийн хэмжээгээ эрс нэмэгдүүлж байж болзошгүй гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид үзэж байгаа гэнэ. Энэ талаарх нийтлэл Science & Global Security сэтгүүлд гарснаас иш татан Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Судалгааны зохиогчдын үзэж байгаагаар Пхёнсан дахь үйлдвэрийн овоолгуудын хиймэл дагуулын зургаас харахад энэ үйлдвэрийн хүчин чадал нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэрэгцээг бүрэн хангахуйц байгаа гэнэ.

 

"БНАСАУ өнөөдрийг хүртэл ашиглаж байсан үйлдвэрлэлийн хүчин чадлаа хавьгүй нэмэгдүүлсэн гэдэг нь илэрхий байна. Энэ нь БНАСАУ хүсвэл боловсруулсан байгалийн ураныг их хэмжээгээр үйлдвэрлэж чадна гэсэн үг" хэмээн эрдэмтэд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 30-ны өдөр Олон улсын атомын эрчим хүчний агентлаг БНАСАУ-ыг Йонбён дахь цөмийн цогцолбор дээрээ плутони үйлдвэрлэлээ сэргээсэн байж болзошгүй гэж мэдэгдэж байлаа. Реактор ажиллаж эхэлсэн шинж тэмдгүүд долдугаар сараас эхлэн ажиглагдсан бөгөөд энэ төрлийн ажиллагаа нь Хойд Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэлээ сэргээхээр зэхэж байгааг илтгэж байна гэж The Wall Street Journal мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-04