Хятадад трансжендер хүүхдүүдэд зориулсан эмнэлэг нээгджээ

img

 Шанхай хотод трансжендер хүүхэд болон өсвөр насныханд зориулсан Хятадын анхны эмнэлэг нээгдсэн талаар Глобал таймс мэдээлжээ.

 

Энэ эмнэлгийг Фуданийн их сургуулийн хүүхдийн эмнэлэгт түшиглэн байгуулсан байна. Трансжендер хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад зориулсан энэ эмнэлэгт сэтгэл судлал, генетик, урологи зэрэг олон төрлийн тасгууд байрлах гэнэ.

 

Энэ эмнэлэг нь трансжендер хүүхдүүд, эцэг эхчүүд, эмч болон нийгмийн хоорондын гүүр болно гэж эмнэлгийн удирдлага мэдээлжээ.

 

"Трансжендер хүүхэд, өсвөр насныханд үүсэх таагүй сэтгэл сэтгэл хөдлөлийг бууруулах, эрүүл мэндийг сайжруулахад олон талт мэргэжлийн эмч нарын мэргэжлийн үнэлгээ, оношилгоо, сэтгэл зүйн эмчилгээ, шаардлагатай эмнэлгийн оролцоо ихээхэн тус болно" гэж Хүүхдийн эмнэлгийн дотоод шүүрэл, удамшлын бодисын солилцооны тасгийн эрхлэгч Луо Фэйхонг өгүүлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, трансжендер хүмүүст эмчилгээ, оношилгоо хийхдээ алдаа гаргах явдал түгээмэл байдаг бөгөөд энэ нь трансжендэр хүмүүсийн дунд хар тамхины хэрэглээ, халдвар, сэтгэцийн эмгэг, хорт хавдар нэмэгдэхэд ихээхэн нөлөөлдөг аж. 

 

Хятадын эрдэмтэд 2019 онд 32 мужид  1309 хүнийг хамруулан "трансжендер хүмүүсийн амиа хорлох бодол, амиа хорлох оролдлогын талаар" хийсэн судалгаагаар трансжендер хүмүүст сэтгэл гутрал, түгшүүрийн үзүүлэлт бусад хүн амтай харьцуулахад өндөр байгаа нь харагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ds:
transjender gej ug MGL.d baidag bil uu? ingej mgl.oo aldsan orchuulaga hiij bolj bn uu??!
2021-11-06