Хямралыг туулахад зориулж хүүхэд бүрт 880 доллар өгнө

Японы эрх баригчид Коронавирусийн цар тахлын үед хүн амаа дэмжих үүднээс хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмж олгохоор болсон талаар NHK мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ шийдвэрийн хүрээнд 18 хүртэлх насны хүүхэд бүрт 100 мянган иен буюу 880 мянган ам.доллар орчим үнийн дүнтэй тэтгэмж олгох юм байна.
Нэг удаагийн тэтгэмжийг эцэг эхийн орлогоос үл хамааран хүүхэдтэй гэр бүл бүрт олгох гэнэ. Энэ шийдвэрийг Японы сайд нарын танхим 11 дүгээр сарын тавны өдөр гаргасан бөгөөд 11 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор зарлахаар болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ