Пфайзерын эм өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдлийг 89 хувь бууруулна
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин боловсруулсан Пфайзер компани COVID-19-ийг эмчлэх эм бүтээж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Энэхүү эмийн судалгааны дүн гарсан талаар ВВС мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Пфайзер компанийн боловсруулсан, коронавирусийг эмчлэх капсултай эм нь өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдлийг 89 хувиар бууруулна гэж боловсруулагч компани мэдэгджээ. Энэ компанийн явуулсан судалгаагаар энэхүү үр дүн гарсан байна.
"Шинж тэмдэг илэрснээс хойш гурван өдрийн дотор энэ эмийг хэрэглэж эхлэхэд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл 89 хувиар буурч байгаа нь завсрын судалгаа харууллаа" гэж Пфайзер компани мэдэгджээ.
Судалгааг сайн дурын 1200 хүнийг оролцуулан явуулсан байна. Ингээд Пфайзерын эмийг уусан өвчтөнүүдийн хэн нь ч нас бараагүй бол плацебо буюу ямар ч эмийн нөлөөгүй бэлдмэл уусан хүмүүсээс 10 нь нас барсан байна. Пфайзер компанийн гүйцэтгэх захирал Альберта Бурлагийн үзэж байгаагаар, энэ эмийг ашиглахыг зөвшөөрвөл коронавирусийн халдвар авсан 10 өвчтөний 9 нь өвчин хүндэрч, эмнэлэгт хүргэгдэхээс сэргийлэх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ