Туркмений Ерөнхийлөгч Бердымухамедов мод тарьж, субботник хийв

Туркменд 11 дүгээр сарын зургааны өдөр олон нийтийг хамарсан субботник болжээ. Ашхабад хотод Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын тушаалаар мод тарих өдөрлөг болсон бөгөөд энэ арга хэмжээнд төрийн тэргүүн биечлэн оролцсон гэнэ.
"Хроника Туркменистана" сайтын мэдээлснээр, энэ арга хэмжээ нь "үзүүлэн тоглолт" байсан, телевизийн нэвтрүүлэгт зориулан зураг авах зорилготой байсан аж. Үүнээс өмнө гол ажлыг Ашахабад хотын ногоон аж ахуйн газрын ажилтнууд гүйцэтгэсэн бөгөөд тэд урьдчилан мод тарих газрыг сонгож, тэмдэглэн, нүх ухаж, төлөвлөгөөний дагуу суулгацуудыг бэлдэн орхижээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ашхабад хотод болсон энэ ажилд төрийн байгууллагын 400 орчим ажилтан, түүнээс ч их оюутныг татан оролцуулсан байна. Түүнчлэн хот даяар төрийн албан хаагчид, оюутнууд гудамж цэвэрлэн, өмнө нь суулгасан моднуудыг усалсан, суулгацуудын ихэнх хэсэг нь хэдийнэ хатчихсан, ургах боломжгүй болсон байсан гэж "Хроника Туркменистана" сайт мэдээлсэн байна.
Туркменистаны тусгаар тогтнолын 30 жилийн ойд зориулж тус улсын Ерөнхийлөгч энэ жил улс даяар 30 сая мод тарихыг тушаасан байна.
2019 он хүртэл Туркменистанд жил бүр гурван сая мод тарьдаг байжээ. 2020 оны эхээр энэ тоог 10 сая болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. Харин 10 дугаар сард энэ төлөвлөгөөгөө өөрчилж, "хөдөлмөрчдийн хүсэлтээр" 30 жилийн ойдоо зориулж 30 сая мод тарихаар болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ