Hyundai шинэ цахилгаан машин танилцуулна

Энэ сарын 19-28-ны хооронд Лос-Анжелес хотноо болох AutoMobility LA авто үзэсгэлэнгийн үеэр Hyundai Seven цахилгаан машиныг танилцуулна гэж Hyundai компани мэдэгджээ.
"Seven машин цахилгаан машины эрин зуунд Hyundai Motor-ийн технологийн инноваци болон дизайны ирээдүйн чиг хандлагыг тусгасан байна" гэж компанийн мэдээлэлд өгүүлжээ.
Мэдээлэлд онцолсноор, машины интерьер нь байгаль орчинд хор учруулахгүй, сайжруулсан эко материалаар бүтээгдсэн бөгөөд орчин үеийн үйлчлүүлэгчдийн сонирхол, амьдралын хэв маягт гарсан өөрчлөлтийг тусгаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ