Вакцингүй бол АЖИЛГҮЙ

img

Хувь хүний эрх чөлөө, нийгмийн аюулгүй байдлын аль нь чухал вэ? Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин гарсан цагаас эхлээд л вакцин эсэргүүцэгчид вакцин тариулах нь хувь хүний эрх чөлөө хэмээн үзэж, өөрсдийн сонголтыг хийсээр ирсэн. Гэвч вакцин эсэргүүцэгчид "сүргийн дархлаа" тогтоход саад учруулж, вирусийн шинэ хувилбар гарахад нөлөөлж байна гэж үзсэн дэлхийн олон орон вакцин эсэргүүцэгчдийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дотор хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан шийдвэрүүдийг ээлж дараалан гаргасаар байна. 

Израиль

Есдүгээр сард Израилийн хамгийн алдартай  вакцин эсэргүүцэгч гэгддэг Хай Шаулян коронавирусийн халдварын улмаас нас барсан нь олон хүнийг шийдвэрээ эргэн харахад нөлөөлсөн юм. Хэдийгээр Шаулян Холон хотын эмнэлэгт хүргэгдэж, хүчилтөрөгчийн аппарат залгуулсан ч эцсийн мөч хүртлээ вакцин хийлгэхгүй байхыг дагагчдадаа уриалж байжээ. "Тахал гэж байхгүй, вакцин хэрэггүй мөн аюултай" гэж тэрбээр бичсээр байсан гэнэ. Гэвч тэрбээр коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас барсан нь зарим хүнд нөлөөлсөн аж. 

Израильд иргэд дархлаажуулалтад нэг их идэвхтэй биш ч хамрагдсаар л байна. Вакцин эсэргүүцэгчдийг шууд шийтгэхгүй ч ажил олгогчид ажилтан нь вакцин тариулахгүй бол ажилд нь явуулахгүй гэдгийг анхааруулж байгаа аж.

 

Израильд хөдөлмөрийн хөлсийг ажилласан цаг, өдрөөр нь тооцдог тул ажилдаа очихгүй байна гэдэг иргэдийн орлогод хүчтэй нөлөөлнө. Харин вакцин огт хийлгэхгүйгээр нэгэнт шийдсэн бол гурав хоног тутамд PCR шинжилгээний сөрөг хариу үзүүлэх ёстой гэнэ. 

 

АНУ 

АНУ-д нийгмийн алба, эмнэлгийн байгууллага, улсын сургууль, ахмад настны асрах байрны ажилтнууд албан журмаар вакцинд хамрагдах ёстой. Түүнчлэн 100-аас дээш ажилтантай байгууллагууд ажилтнуудаа вакцинд хамрагдахыг шаардсаны дээр энэ шаардлагыг биелүүлэхгүй бол долоо хоног тутамд PCR шинжилгээний сөрөг хариу үзүүлэх ёстой гэнэ. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлаас халагдана. Багадаа гэхэд л цалингүй чөлөө олгохоор болжээ. 

 

Америкчууд засгийн газар, эмч нарын уриалгаар биш харин алдартай вакцин эсэргүүцэгчдийн үхлээс үүдэн вакцинд ихээхэн хамрагдах болжээ. Флоридад гэхэд л "ковидын үгсэн хуйвалдаан"-д итгэдэг, коронавирусийг хуурамч гэж үздэг байсан Тагнуулын төв газрын офицер асан Дэвид Стил коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Түүнчлэн Америкийн радиогийн хөтлөгч Дик Фаррел ч коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Вакциныг үргэлж эсэргүүцдэг байсан тэрбээр бие барахынхаа өмнө хүмүүсийг вакцинд хамрагдахыг уриалсан байна. 

 

Канад

Вакцинд хамрагдаагүй канадчууд энэ сарын эхнээс эхлэн агаарын, усан болон төмөр замын тээврээр зорчих боломжгүй болжээ. Дархлаажуулалтын паспортыг 12-оос дээш насны бүх хүнээс шаардаж байгаагийн дээр холбооны төрийн албан хаагчид бүгд вакцинд хамрагдсан байх ёстой гэнэ. 

Түүнчлэн цэргийн алба хаагчид, үндэсний шуудангийн алба, холбооны музей, Үндэсний банкны ажилтнууд ч албан журмаар вакцинд хамрагдах ёстой. Вакцин тариулах хүсэлгүй бол цалингүй амралт авахаас өөр аргагүй. 

 

Франц

Энд ч мөн бусад улс орнуудтай ижил, вакцин тариулахгүй бол гурав хоног тутамд өөрийн зардлаар шинжилгээ өгнө. Эмч нар вакцин тариулах хүсэлгүй бол мөн л цалингүй амралт авахаас аргагүй. 

Францад "эрүүл мэндийн паспорт"-ыг энэ зунаас эхлэн ашиглаж байгаа бөгөөд дэлгүүр, эмнэлэг гэх мэт үйлчилгээний байгууллагуудаар орохдоо төдийгүй ажилдаа очихдоо ч шалгуулах ёстой болжээ. 

Энд дуулгахад, Францад вакцин эсэргүүцэгчид тун бага, хүн амын ихэнх нь дархлаажуулалт болон вакцины гэрчилгээтэй холбоотой засгийн газрынхаа шаардлагыг дэмжиж байгаа гэнэ. Францад насанд хүрсэн хүн амын 90 орчим хувь нь вакцинд хамрагджээ. 

 

Австрали

Энэ улс нийгмийн эрүүл мэндийн манаанд хатуу зогсож байгаа гэхэд болно. Саяхан Австралид нийгмийн эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

Шинэчилсэн заалтаар, эрүүл ахуйн журмыг зориуд зөрчсөн хүнийг хоёр жил шоронд хорих эсвэл 90 мянган австрали доллараар торгох хатуу шийтгэлийг тусгасан байна. 

Грек

Энэ улсад ковид гэрчилгээгүйгээр хаашаа ч орох боломжгүй, 12-оос дээш бүх насныхан ийм бичиг баримт үзүүлнэ. Оюутан, сурагчид, боловсролын салбарын ажилтнууд, аялал жуулчлалын салбар, үйлчилгээний ажилтнууд вакцин тариулаагүй бол  долоо хоногт хоёр удаа шинжилгээ өгөх шаардлагатай.


Харин эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд зайлшгүй хамрагдах ёстой, татгалзвал мөн л бусад орнуудын адилаар цалингүй чөлөө олгоно. 


Түүнчлэн банк, үсчин, бусад байгууллагууд вакцин тариулаагүй хүмүүсээс түргэвчилсэн тест биш харин PCR шинжилгээ шаардахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ улсад эмийн санд худалдаалагдаж буй түргэвчилсэн оношлуурын үнэ 7-10 евро байгаа бол РCR тест 50-55 евро байгаа гэнэ. 


Грект ийнхүү вакцин тариулаагүй хүмүүс хаа сайгүй хязгаарлалтад өртөж байгаа тул эрүүл мэндээ бодохоос илүүтэйгээр урьдын адил ажиллаж, амьдрах үүднээс вакцинд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. 


Герман, Нидерланд

Германы Засгийн газар вакцин тариулаагүй хүмүүст “илүү хатуу хязгаарлалт” тавихаар төлөвлөж байгаа гэнэ. Чухам ямар хязгаарлалт тавих нь одоогоор тодорхойгүй, гэхдээ одоогийн байдлаар ажлын байран дээр өдөр бүр оношилгоо хийж нэвтрүүлэхийг шаардаж байгаа аж. 


Нидерландад амны хаалт зайлшгүй зүүх журам дахин үйлчилж, ковид-паспортаар үйлчлүүлэх салбаруудын тоог ч нэмжээ. Одоо энэ улсад задгай талбайд байрлах кафе, зоогийн газраар үйлчлүүлсэн ч эрүүл мэндийн бичиг үзүүлэх ёстой. Түүнчлэн байгууллагууд ажилтнуудаасаа эрүүл мэндийн бичиг шаардах эрхтэй болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kkk:
Manaih shig vaktsini turshilt hiigdsen gazar 3 tun tariulaad tusaad uhengee aldaad vaktsin yamar ch nemerguig batalchaad bhad bas yun tarhi ugaasan trollnii yum bicheed bnaa
2021-11-12
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10
Зөв л байна. Юу мэддэг гэж вакциныг эсэргүүцнэ вэ.
2021-11-09
Zovhin:
Manaih bas duuraigaad ehelsenshdee hoo.
2021-11-09
Зөв л байна. Юу мэддэг гэж вакциныг эсэргүүцнэ вэ.