Биткоины үнэ түүхэн дээд амжилт тогтоов

Дэлхийн хамгийн алдартай цахим валют болох биткоины үнэ дахин эрчимтэй өсөж эхэлсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын есний мягмар гарагт шилжих шөнө биткоины үнэ долоон хувиар өсөж, 67 мянган долларыг давснаар түүхэн дээр амжилтаа шинэчилсэн байна.
Binance бирж дээр Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын есний 07:25 цагт биткоины үнэ 7,5 хувиар өсөж, 67 630 долларт хүрчээ. Хорь гаруй биржийн дундаж үнийг харьцуулан тооцоолдог CoinMarketCap порталын мэдээлснээр, өнгөрсөн хоногт биткоины үнэ 7,29 хувиар нэмэгдэж, 67,6 мянган доллар болсон байна.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар цахим валютын үнэ тогтвортой өсөх хэдий ч энэ онд 100 мянган долларт хүрэхгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ