Мэхт мэхэндээ буюу вакцин эсэргүүцэгчдэд нууцаар вакцин тарьжээ

img

Дэлхий даяар коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед вакцин эсэргүүцэгчид улс орон бүрт л гарсаар байна. Вакцин хийлгэхгүй гэсэн хүмүүс хуурамч лавлагаа, вакцины гэрчилгээ худалдан авах тохиолдол олон оронд гарсаар байгаа юм. Тухайлбал, Грект вакцин эсэргүүцэгчид коронавирусийн вакцинд хамрагдахгүйн тулд эмч нарт мөнгө төлсөн хэрэг гарсан нь ихээхэн шуугиан тарьжээ. 

 

"АиФ" сонины мэдээлснээр, Грект вакцин эсэргүүцэгчид COVID-19-өөс сэргийлэх вакцинд хамрагдахгүйн тулд эмч нарт мөнгө төлжээ. Тэд эмнэлгийн ажилтнуудыг вакцины оронд энгийн уусмал тарихыг хүсэж, 400 евро төлсөн байна. Гэтэл асуудалд орохоос эмээсэн эмнэлгийн ажилтнууд тэднийг эргүүлэн хуурч, энгийн нэг уусмалын оронд Пфайзер вакцин тарьжээ. 

 

Энэ дуулианы талаар Грекийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Хэвлэлүүдийн бичсэнээр вакцины хуурамч гэрчилгээ авсан олон мянган хүн байгаа гэнэ. Тиймээс тэдний хэд нь авлига өгсөн ч жинхэнэ вакцин тариулсан, харин хэд нь энгийн нэг уусмал тариулсныг тогтооход хүндрэлтэй байгаа аж. Энэ асуудлыг Грекийн дотоод хэргийн яам үгүйсгээгүй ч ийм тохиолдол цөөн хэмээн мэдэгджээ.

 

"АиФ" сонин Грекийн сэтгүүлч Сократ Грамматикополосын үгийг иш татжээ.

 

"Хүмүүс асуудлаас салахын тулд хууль бус аргаар дархлаажуулалтад хамрагдсан дүр эсгэхээр шийдсэн. Гэвч эмч нар тэднийг хариу хуурчээ. Одоо энэ дуулианд нэр нь холбогдсон эмнэлгийн ажилтнуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авахаар төлөвлөж байна" хэмээн Грекийн сэтгүүлч мэдээлжээ.

 

Сэтгүүлийн өгүүлснээр, Грект вакцин тариулаагүй хүмүүсийг долоо хоногт хоёр удаа PCR  шинжилгээ өгөхийг шаардаж байгаа тул вакцин эсэргүүцэгчид ийнхүү хууль бус арга хэрэглэхээр шийдсэн гэнэ. Энгийн уусмал тариулахаар мөнгө өгсөн хүмүүс вакцин тариулсан ч гэлээ шүүхийн өмнө зогсох аж. Учир нь тэднийг авлига өгсөн, луйвар хийсэн хэргээр шимйтгэх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10