Никарагуаг 14 жил удирдсан Ортега дахин сонгогдов

img

Никарагуа улсын өнөөгийн Ерөнхийлөгч  Даниель Ортега тус улсад явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Никарагуагийн Сонгуулийн дээд зөвлөлийн мэдээлснээр, Ортега нэр дэвшсэн Сандинитийн үндэсний чөлөөлөх фронт 2,05 сая санал авсан нь сонгогчдын саналын 75,92 хувийг эзлэж байгаа гэнэ. Энэ сонгуулийн ирц 65,23 хувь байжээ.

 

Никарагауд бүх нийтийн сонгууль ням гарагт болж өндөрлөсөн бөгөөд сонгогчид энэ сонгуулиар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Үндэсний чуулганы гишүүд болон Төв Америкийн парламентын гишүүдийг сонгосон байна.

 

 

 

Никарагуа улсыг сүүлийн 14 жилийн хугацаанд удирдсан Даниель Ортега энэ сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тэрбээр анх 1985 онд энэ улсын төрийн тэргүүн болж байв. Дараа нь 2006, 2011, 2016 онуудад гээд нийт гурван сонгуульд дараалан ялалт байгуулжээ. Ортегаг 2011 онд сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд тус улсын Үндсэн хуулийг өөрчилж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10