Crew Dragon хөлгийнхөн дэлхийд газардлаа

img

Америкийн Space X компанийн Crew Dragon сансрын хөлөг 11 дүгээр сарын есний мягмар гарагт шилжих шөнө Флорида мужийн эрэг орчимд Мексикийн буланд усан дээр буужээ. Хөлгийн аппарат НАСА-ийн сансрын нисэгчид болох Меган Макартур, Шейн Кимбро, Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Томас Песке болон Японы сансрын нисэгч Акихико Хосидэ нарыг эх дэлхийд нь эргүүлэн авчирсан байна.

 

Ингэснээр SpaceX компани олон улсын сансрын станц руу хийх хоёр дахь зорилтоо амжилттай биелүүлсэн юм. Дөрвөн сансрын нисэгч бүхий капсул усан дээр буусан бөгөөд сансрын нисэгчид 199 өдрийг тойрог замд өнгөрүүлжээ. 

 

Одоо Олон улсын сансрын станц дээр Оросын сансрын нисэгчид болох Антон Шкаплеров болон Петр Дубнов, түүнчлэн НАСА-ийн сансрын нисэгч Марк Ванде Хай нар ажиллаж байгаа юм. Ойрын өдрүүдэд тэдэн дээр Германы сансрын нисэгч Маттиас Маурер, НАСА-ийн Ража Чари, Томас машберн, Кейла Бэррон нарын сансрын нисэгчид очих аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10
Baggie:
Буух төхөөрөмж дэх жорлон нь ажиллахаа болиод, улмаар нисэгчид бүгд пампарстай буухаар болсон гэсэн, гайгүй байгаа..
2021-11-09