Узбекистан: Хот бүрт фитнес гудамж байгуулж, 40-өөс дээш насныхныг үзлэгт хамруулна

Узбекистаны бүхий л хот, дүүргүүдэд амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах зорилгоор фитнес гудамж байгуулахыг тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев үүрэг болгожээ. Иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх зорилготой энэ ажилд 9,4 сая тэрбум долларын хөрөнгө зарцуулахаар болсон байна.
"Хүн амын дунд 30-70 насныхны нас баралтын 53 хувь нь зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй байна. Сүүлийн таван жилд залуусын дунд зүрх судасны өвчин тохиолдох нь 20 хувиар нэмэгдлээ. Дөчөөс дээш насны хүн амын 20-25 хувь нь даралт хэлбэлзэх шинж тэмдэгтэй болсон" хэмээн Мирзиёев мэдэгдсэн байна.
Тиймээс амьдралын эрүүл хэв маягийг иргэдэд сурталчлах зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн дээр эмнэлэгийн байгууллагуудад зүрх судасны өвчин оношлох, эмчлэх тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэхээр шийджээ.
Түүнчлэн, 2022 оноос эхлэн Узбекистаны 40-өөс дээш насны оршин суугчид жилд хнэгээс доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар болсон байна. Түүнчлэн "зүрх судасны өвчин" гэсэн оноштой иргэдийн цахим бүртгэл үүсгэх аж. Энэ төрлийн өвчинтэй хүмүүст онцгой хамаарч, нэн шаардлагатай хүмүүст эм бэлдмэл үнэ төлбөргүй олгох зорилгоор 54,4 сая тэрбум долларын зардал гаргахаар тооцоолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ