Илон Маск Тесла компанийн хувьцаагаа заржээ

Америкийн бизнесмен, Tesla компанийг үүсгэн байгуулагч Илон Маск компанид эзэмшдэг хувьцааныхаа хэсгийг 1,1 тэрбум ам.доллараар зарсан талаар CNBC суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Маск 930 мянга гаруй хувьцаагаа зарсан байж болзошгүй бөгөөд гэхдээ түүнд Тесла компанийн 170 сая гаруй хувьцаа үлдсэн гэнэ. Хувьцааны арилжааг есдүгээр сард л төлөвлөж байсан аж. Гэхдээ хувьцааныхаа хэсгийг зарсан талаарх мэдээлэл түүнийг Твиттерт хувьцаагаа зарах эсэх талаар дагагчдаасаа асуусны дараа л ил болсон гэнэ.
Маск Твиттер дэх дагагчдаас ийнхүү зөвлөгөө хүссэний дараа Тесла компанийн хувьцаа унасан талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Тодруулбал, мягмар гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Тесла компанийн хувьцаа 16 хувиар буурч, ингэснээр Илон Маскийн хөрөнгө хоёр өдрийн дотор 50 тэрбум доллараар багассан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ