Нэг дор 16 машин мөргөлджээ
Оросын нийслэл Москва хотод нэг дор 16 машин мөргөлджээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, осол замын гулгаанаас үүдэн гарсан байна.
Шөнөдөө халтиргаа гулгаа үүсэж, салхины хүч нэмэгдэхийг 11 дүгээр сарын 10-ны өдөр Оросын Онцгой байдлын алба анхааруулж байсан бөгөөд өнгөрсөн шөнө Москва хотод цас, бороо холидон орж, агаарын хэм буурчээ. Ингээд өнөөдөр, зуны дугуйгаа сольж амжаагүй байсан жолооч нар замын халтиргааны улмаас мөргөлдсөн байна.
Москва хотод болсон энэ ослын улмаас 16 машин мөргөлдсөн бөгөөд харин гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж Правда сонин мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ