Turkish Airlines Ойрх Дорнодын цагаачдыг Минск рүү тэвэрлэхгүй

img

Беларусь, Польшийн хил дээр цагаачид ихээр бөөгнөрч, Польшийн тал нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэний улмаас энэ хил дээр хямрал үүсээд байгаа юм. Тиймээс Барууны орнууд Ойрхи Дорнодоос нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниудын эсрэг хориг тавих талаар ч ярилцаж эхэлсэн байна. Улмаар агаарын тээврийн компаниуд цагаачид тээвэрлэхээс татгалзаж эхэлжээ.

Тодруулбал, Туркийн Turkish Airlines агаарын тээврийн компани Ирак,Сири, Йемений иргэдийг Минск рүү тээвэрлэхгүй болсон талаар Польшийн Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

"Turkish Airlines дипломат паспорттай иргэдээс бусад Ирак, Сири, Йемений иргэдийг онгоцоороо тээвэрлэхгүй гэдгээ баталсан" хэмээн Польшийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Европын холбооны нөхцөл байдлыг тогтворгүй болгон Европын холбооны хил рүү цагаачдыг олноор нь илгээхийн тулд Беларусийн эрх баригчид Ойрх Дорнодын орнуудаас иргэдийг зориуд өөрийн орон руу татаж байна гэж Польш Беларусийг буруутгаж байгаа юм. Тиймээс Польшийн хил дээр үссэн цагаачлалын хямралыг шийдвэрлэх үүднээс агаарын харилцаа, тэр дундаа Беларусийн агаарын тээврийн компаниудын эсрэг хориг тавих ёстой гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мэдэгдэж байв.

 

Польшийн хилийн албаны мэдээлснээр, Беларусьт одоо 15 мянга орчим цагаач байгаа бөгөөд тэднээс 2-4000 нь Польшийн хилийн орчимд цугларсан аж. 2021 онд Польшийн хилчид Польш-Беларусийн хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан 33 мянган үйлдлийг таслан зогсоожээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ