Ассанж шоронд гэрлэх зөвшөөрөл авчээ

img

Викиликс сайтын үндэслэгч Жулиан Ассанж Британийн шоронд сүйт бүсгүй Стелла Морристойгоо гэрлэх зөвшөөрлийг Хатан хааны прокурорын газраас авсан талаар The Guardian мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хурим шоронд болох бөгөөд Ассанж, түүний сүйт бүсгүй Моррис нар 12 дугаар сард хоригдлуудаас бүрдсэн цөөн тооны зочдыг оролцуулан 12 дугаар сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Өмнө нь тэднийг шоронд гэрлэхийг зөвшөөрөөгүйн улмаас Ассанж, Моррис нар Их Британийн хуульзүйн сайд Доминик Раабыг шүүхэд өгч байлаа. АНУ-ын эрх баригчид Викиликсийн үүсгэн байгуулагчийн эсрэг хийж буй улс төрийн дайны улмаас Их Британи хосыг гэрлэхэд саад болж байна хэмээн тэд мэдэгдэж байв. 

 

Жулиан Ассанж Их Британийн Белмарш шоронд хоригдож байгаа юм. 2019 оны тавдугаар сард Америкийн Хуульзүйн яам Ассанжийн эсрэг 17 хэрэг тулгасан бөгөөд түүнийг маш нууц баримт бичгүүдийг нийтлэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ