Хятад ядууралтай тэмцэх гол арга нь боловсрол гэж үзэв

Хүртээмжтэй боловсрол нь ядууралтай тэмцэхэд чухал алхам гэж Ши Жинпинийн гэргий, ЮНЕСКО-ийн охид эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань мэдэгджээ.
"Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжихийн тулд бид илүү шийдэмгий байх ёстой. Эмэгтэйчүүд сайн боловсрол олж авдаг байхын тулд бид бүхий л хүчин чадлаа дайчлах ёстой юм" хэмээн Пэн Лиюань мэдэгджээ.
Чухамхүү боловсрол нь байгаль, өөр соёл, орны хүмүүстэй зэрэгцэн, зохицон амьдрах чадвар, түүнчлэн шинэ технологийг суралцах, инноваци нэвтрүүлэх чадварыг хүмүүст олгоход тусална хэмээн Пэн Лиюанв мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар эмэгтэйчүүд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг урагшлуулах, хөгжлийн боломжийг нээхэд чухал хүч болох тул охид эмэгтэйчүүдийн боловсролд чиглэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэхийг дэлхийн бүхий л улс орон, олон улсын болон төрийн бус байгууллагуудад уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ