Таиландын хоригдлуудыг нохой тэжээхийг зөвшөөрнө

Тайландын Хуульзүйн яам зарим хорих газрын хоригдлуудыг нохой тэжээхийг зөвшөөрөхөөр болжээ. Ингэснээр хоригдлууд түгшүүр, сэтгэл гутралаа давж, нийгмийн эсрэг зан байдлаа арилгах боломжтой гэж үзсэн байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр, эхний ээлжинд дөрвөн хорих газарт энэ төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Засан хүмүүжүүлэх газрууд амьтны тусламжтайгаар хүний зан байдлыг эмчлэх аргын үр дүнг энэ төслийн хүрээнд шалгах юм байна. Амьтан тэжээн, хайрлан өсгөснөөр шоронгоос суллагдсаныхаа дараа нийгэмд эргэн хөл тавих сэтгэлзүйг бэлдэнэ гэж тооцоолж байгаа аж.
Тайландын Хуульзүйн сайд Сомсак Тхепсутхиний өгүүлснээр, амьтан хамгаалах холбоо болон амьтны асрах газруудын хамт төсөлд оролцох нохой хайж байгаа гэнэ. Хоригдлуудын зан байдалд тохируулан нохой сонгож өгөх бөгөөд хоригдлууд энэ төслийн хүрээнд амьтантай зөв харилцаж, асрах дадал туршлагатай болно гэж үзсэн байна. Энэ санаачилга амжилттай хэрэгжвэл бусад хорих газруудад ч төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ