Афганистанд бүх кинотеатруудыг хаав

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн Кабул дахь кинотеатруудын үйл ажиллагааг хориглосон талаар Ассошейтед пресс мэдээлжээ.
Ихэвчлэн Энэтхэг, Европ, Америк кинонуудыг үзүүлдэг кинотеатруудын ажиллагаа шариатын хуульд нийцэхгүй байна гэж талибууд үзсэн байна. Энэ хоригийн улмаас хаагдсан театруудын дунд "Ариана" кинотеатр багтсан бөгөөд энэ театр 1992-1996 оны иргэний дайны хөлд ихээхэн өртөж, талибуудын засаглал буусны дараа барилгыг сэргээж, 2004 оноос дахин ажиллаж эхэлжээ.
1990-ээд оны эхээр Афганистанд 43 кинотеатрт байснаас 23 нь Кабул хотод үйл ажиллагаа явуулж байжээ. Харин 2020 оны 12 дугаар сарын байдлаар Кабул хотод ердөө дөрвөн театр үйл ажиллагаа явуулж байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ