Эртний Олимпийн виртуал хувилбарыг бүтээжээ

Грекийн Соёл, спортын яам Майкрософт компанийн дэмжлэгтэйгээр "Эртний Олимпи: нийтлэг газар" нэртэй төсөл эхлүүлжээ. Энэ нь 2000 жилийн өмнөх Эртний Олимпийг тольдох боломжтой Олимпийн виртуал хувилбар юм байна.
Төслийн хүрээнд цэнгэлдэх хүрээлэн, Зевс, Герагийн сүм, Фидийн урлан болон бусад байгууламж зэрэг 27 дурсгалт газрыг цахим хэлбэрээр бүтээжээ. Энэхүү виртуал музейн зочид гудамжаар "явж" үзэн, доторх объектуудыг харж, тайлбарыг нь унших боломжтой гэнэ.
Түүхэн Олимпийн үзмэрүүдийг үзэж сонирхохын тулд ЭНД дарах эсвэл гар утаснаасаа тусгай үнэгүй апликейшн татахад болох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ