Хятадын эрх баригчид гадаадын иргэдийг Бээжинд ирэхгүй байхыг уриалав
2021-11-15

Гадаадын иргэд болон хилийн чанадаас эх орондоо саяхан ирсэн Хятадын иргэдийг Бээжинд ирэхгүй байхыг тус хотын эрх баригчид уриалжээ. Энэ нь нийслэлд коронавирусийн халдвар тархахаас сэрэмжилж байгаатай холбоотой гэнэ. 

 

Түүнчлэн энэ уриалга нь Хятадын нутаг дэвсгэр рүү нэвтэрдэг хилийн боомтууд байрладаг хотуудын оршин суугчид, мөн энэ хотуудад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд очсон бусад бүс нутгуудын оршин суугчдад ч хамааралтай талаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод хойшлуулашгүй ажлаар ирэх шаардлагатай хүмүүс ирэхээсээ 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх  шаардлагатай аж.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Хятадад коронавирусийн халдвар дахин дэгдэж, энэ хугацаанд нийт 1,2 мянган дотоодын халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын тохиолдлуудын ихэнх нь Орос, Монгол Улстай хиллэдэг суурин бүс нутгуудад илэрчээ. Одоогийн байдлаар халдварын тархалтын голомт нь Ляонин мужийн Далянь хот болсон бөгөөд хатуу хөл хорио тавьсан хэдий ч энэ хотод 11 дүгээр сарын есний өдрөөс хойш халдвар нэмж бүртгэгдсээр байгаа гэнэ. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт 89 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 19 нь зөөвөрлөгдсөн, 70 нь дотоодын тохиолдол байснаас 60 нь Далянь хотод илэрчээ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
m:
муу хужаагууд өөрсдөөө хорнооосооо айлаа юу бөөн жүжиг баасны ялаанууд дэлхиин улсааас уучлалт гуй юун олимп лалруууд
2021-11-16