МАН-ын бүлэг Т.Аюурсайхан нарын хуулийн төслийг "унагалаа"

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ.
-
Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн байна.
-
Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлэлцжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах гурван чиглэлийн мэдээлэл хийсэн байна.
-
Эдийн засгийг сэргээж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр
-
Хүний эрхийг хангах чиглэлээр УИХ, Засгийн газар анхаарах
-
Авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газрын анхаарах асуудлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгчээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудал нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл. Уг төсөл нийгэмд болон УИХ-д талцал үүсгээд буй. Тиймээс МАН-ын бүлэг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэхээр хэлэлцжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Жолоочийн хариуцлагын даатгалын хууль хоёр үндсэн чиглэлээс бүрдэж байна. нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх асуудал.
Эдгээр асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд, гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг МАН-ын бүлэг дэмжихгүй.
Энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж, нийгэмд тодорхой үр дүнгээ өгч байна. Хувийн хэвшлийн ажлыг төрд авч болохгүй гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэсэн мэдээллийг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ