Бээжинд Олимп, Паралимпийн тээврийн хэрэгслүүд зорчих тусгай зурвас гаргажээ

Хятадын Бээжин хотод Өвлийн олимп, Паралимпийн наадам болоход хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна. Олимп, Паралимпийн бэлтгэл ажил хангагдсан бөгөөд энэ удаад эрх баригчид наадмын оролцогчдод үйлчлэх тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан арга хэмжээ авчээ.
Синхуа агентлагийн мэдээлснээр, Бээжин хотын эрх баригчид нийслэлийн хэд хэдэн зам дээр Олимп, Паралимпийн тусгай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох зурвас байгуулж, замын тэмдэг, тэмдэглэгээг хийсэн байна.
Энд дуулгахад, өвлийн олимпыг зохион байгуулах ажил хэдийнэ бэлэн болсон бөгөөд Хятад улс коронавирусийн халдварын тархалтыг хумих үүднээс гадаадын жуулчид хүлээн авахгүй, түүнчлэн Бээжин хотод гадаадын иргэд болон хилийн чанадаас ирээд удаагүй байгаа Хятадын иргэдийг Бээжинд зорчихгүй байх уриалга гаргажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ