Таксины жолооч амиа золиослогчийг машиндаа цоожилж, олон хүн аварчээ

img

Британийн Ливерпуль дахь эмнэлгийн гадаа машин дэлбэрч, нэг хүн амиа алдан, өөр нэг хүн шархадсан хэрэг ням гарагт гарчээ. Машин дэлбэрэх үед дотор нь байсан хүн амиа золислогч байсан бөгөөд таксины жолооч амиа золиослогчийг машиндаа цоожлон, бөмбөг дэлбэрэхээс өмнө машинаас гарч чадсанаар эмнэлэгт үйлдэхээр зэхэж байсан алан хядах ажиллагааг таслан зогсоож чадсан гэж The Sun мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амиа золиослогч тухайн машинд байсан бөгөөд "сэжигтэй" санагдсан тул жолооч түүнийг машиндаа түгжин, зугтжээ.  Ингээд дэлбэрэлт болж, алан хядагч амиа алдсан аж.

 

Таксины жолооч Дэйв Перри түлэгдэж, шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал тогтвортой байгаа, олон нийтийн сүлжээгээр Дэйв Перригийн эмчилгээнд зориулан хандивын аян эхлүүлжээ.

 

 Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мундаг юмаа
2021-11-17
Dochko:
Янзтай хурдан мэдээллэж байна баярлалаа
2021-11-15