COVID-19: Хятад энэ онд багтаан шинэ эм хэрэглэж эхэлнэ

Хятадад энэ онд багтаан коронавирусийн халдварыг эмчлэх анхны эмийг баталж магадгүй талаар ЭКД мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны 12 дугаар сард энэ эмийг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг өгч магадгүй гэнэ.
"Хүний бие олон тооны эсрэг биет ялгаруулдаг ч тэдгээр нь бүгд вирусийн эсрэг тэмцэх чадвартай байдаггүй. Бидний судалгааны зорилго нь халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглаж болох хүчтэй эсрэг биетүүдийг бусад эсрэг биетээс сонгон авах явдал юм" хэмээн Цинхуа их сургуулийн анагаах ухааны факультетын профессор Жан Линьци өгүүлжээ.
Коронавирусийн халдварыг эмчлэх энэ эмийг Цинхуа их сургууль, Шэньжэний ардын эмнэлэг, Brii Biosciences компани хамтран бүтээсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ