Дубайн шоу: Хятад байлдааны онгоцоо танилцуулав

Дубайд олон улсын авиасалон үргэлжилж байна. Агаарын шоуны эхний өдөр Хятад улс өөрсдийн бүтээсэн L-15 сургалт-байлдааны онгоцныхоо үзүүлбэрийг танилцуулжээ.
L-15 нь хоёр суудалт, хоёр хөдөлгөөнт дуунаас хурдан сургалтын онгоц бөгөөд фронтын агаарын хүчний нисгэгчдийг бэлтгэх зориулалттай юм.
Авиасалоны үеэр Хятадын L-15 180 градусаар огцом эргэж, эргэн анхдагч өндөртөө хүрэх зэргээр уран үзүүлбэр үзүүлжээ. Түүнчлэн бага хурдаар нисэж, ардаа улаан утааны мөр үлдээн үзэгчдийн дээгүүр нисэж сонирхуулсан байна.
Дубайн авиасалон нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд Ойрх Дорнод дахь энэ төрлийн хамгийн том арга хэмжээнд тооцогддог юм. Энэ онд үзэсгэлэнд 160 гаруй арилжааны, цэргийн болон иргэний тээврийн онгоц дэлхийн 20 гаруй орноос ирэн оролцож байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ