Достоевскийн зохиолоос коронавирусийн талаарх зөгнөл олжээ

Федор Достоевский "Гэм зэм" романдаа коронавирусийн цар тахлыг зөгнөсөн гэнэ. Энэ талаар Оросын зураач Михаил Шемякин Москвагийн зохиолчдын ордонд шинэ бүтээл болох инсталляцаа танилцуулах үеэрээ мэдэгдсэнийг "Пятый канал" дамжуулжээ.
Түүний өгүүлснээр, романы гол баатар Родион Раскольников албадан хөдөлмөр эрхэлж байх үедээ нэгэн зүүд зүүдэлнэ. Энэ зүүдээр дамжуулан коронавирусийн цар тахалтай тун төстэй нөхцөл байдлыг Достоевский дүрслэн бичсэн гэж Михаил Шемякин өгүүлжээ.
"Хүмүүс ухаан самуурч эхлэх үед Европ, Орос, дэлхий нийтийг устгах зорилготой нян Азийн гүнээс гарч ирж байна гэж Раскольников зүүдэлдэг" хэмээн зураач өгүүлсэн байна.
Коронавирусийн цар тахлыг зөгнөсөн гэх олон бүтээлийг өмнө нь хэвлэлээр мэдээлж байлаа. Тэдгээрийн дунд "Симпсоныхон", Солонгосын "My Secret Terrius" олон ангит кинонуудыг ч нэрлэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ