Ковид эмчлэх Пфайзерын эмийг Орост туршина

img

Америкийн Пфайзер компани коронавирусийг эмчлэх  шинэ эмийн эмнэлзүйн туршилтыг Орост явуулах зөвшөөрөл авсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. Энэ эм нь коронавирусийн халдвар авсны дараа эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 89 хувиар бууруулна гэж Пфайзер компани мэдэгдэж байлаа. 

 

Америкийн Пфайзер компанийн бүтээсэн Паксловид нэртэй энэ эм нь коронавирусийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ өвчин хүндрэх өндөр болон дунд эрсдэлтэй хүмүүсийг эмчлэхэд ашиглах юм байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмийн туршилтын гурав дахь шатанд дэлхийн олон орноос 7000 хүн оролцох аж. Оросоос энэ туршилтад 90 хүн оролцох бөгөөд Москва, Санкт-Петербург хотоос голчлон туршилтад оролцох юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ