АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадтай харилцах харилцааныхаа төлөө тусгаар Тайванийг дэмжихээс татгалзжээ. Тэрбээр энэ талаарх мэдэгдлийг мягмар гарагт болсон цахим дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Хятадын тэргүүн Тайванийн тусгаар байдлыг дэмжих аливаа оролдлогоос зайлсхийхийг Америкийн талд сануулсан бөгөөд үүний хариуд Байден "нэг Хятад" зарчмыг дэмжин, "статус-кво-г өөрчлөх нэг талт алхам хийхгүй" гэдгээ илэрхийлсэн гэнэ.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар 11 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар уулзалт зохион байгуулсан юм. Энэ нь Жо Байден Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноос хойших хоёр талын анхны уулзалт бөгөөд уулзалтын үеэр Жо Байден Ши Жинпиньтэй биечлэн уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн