Вакцинд хамрагдсан хүмүүсийг л Таймс-сквер дээр шинэ оноо угтахыг зөвшөөрнө

img

Вакцинд хамрагдсан хүмүүс болон жуулчдад АНУ-ын Нью-Йорк хотын гол талбай Таймс-сквер нээлттэй гэж хотын дарга Билл де Блазио мэдэгдсэнийг NBC дамжуулжээ. 

 

"Шинэ он угтахаар олон мянган хүн цуглах байх, гэхдээ ийн цуглахын тулд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд зайлшгүй хамрагдсан байх ёстой" хэмээн Нью-Йорк хотын дарга мэдэгджээ. Хотын захиргааны онцолсноор, Таймс-сквер дээр шинэ оноо угтахын тулд вакцины бүрэн тунд хамрагдсан, хоёр дахь тунгаас хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн байх ёстой гэнэ.

 

Шинэ оноо угтахаар Таймс-сквер дээр ирэхдээ вакцины гэрчилгээ болон гэрэл зураг бүхий баримт бичгээ биедээ авч явахыг Нью-Йоркийн Эрүүл мэндийн газрын дарга Дэвид Кошки анхааруулсан байна. Эмнэлгийн заалтаар вакцинд хамрагдах боломжгүй бол коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай байх шаардлагатай, харин таваас доош насны хүүхдүүдийг амны хаалттай байх журам гаргажээ.

 

Таймс-сквер нь Нью-Йорк хотын оршин суугчид болон жуулчид шинэ оноо угтах дуртай хамгийн алдартай газруудын нэг юм.Өнгөрсөн жил коронавирусийн цар тахлын улмаас энэ талбайд шинэ он угтдаг уламжлалт цугларалтыг цуцалж байлаа. Харин энэ онд уламжлал дахин сэргэхээр болж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс вакцинтай байхыг шаардаж байгаа аж. 

Энд дуулгахад, Нью-Йорк хотноо шинэ оны баярын улирал хэдийнэ эхэлж, Рокфеллер төвийн гадаа сүндэрлэдэг шинэ жилийн гол гацуурыг бямба гарагт босгосон байна. Энэ гацуур 85 жилийн настай бөгөөд 24 метр өндөр, 12 тонн жинтэй аж.

 

Гол гацуурыг асаах ёслол 12 дугаар сарын нэгний өдөр товлогджээ. Энэ гацуурыг 50 мянга гаруй гэрлээр чимэж, оройд нь гурван сая гаруй талстаар бүрхэгдсэн 900 футийн од хатгах юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ