Япон Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийлэв

Япон, Өмнөд Солонгосын хоорондын газар нутгийн маргаантай байдаг Япон тэнгис дэх Такэсима арлууд дээр БНСУ-ын Цагдаагийн газрын дарга очсонтой холбоотойгоор Токио Сөүлд эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар лхагва гарагт Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдсэн байна.
"Бид Өмнөд Солонгосын талд энэ айлчлалыг зогсоох шаардлага тавьсны дараа эсэргүүцлээ илэрхийлсэн" хэмээн Хироказу Мацуно мэдэгджээ. Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан Такэсима арал дээр очсонд "ихээхэн харамсаж байгаа", учир нь энэ арлууд "Японы нутаг дэвсгэр" хэмээн Мацуно цохон тэмдэглэжээ.
Япон тэнгист орших Такэсима арлууд нь Япон, Өмнөд Солонгосын маргаантай газар нутаг юм. Япон улс 1905 онд Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтсан энэ газар нутгийг Өмнөд Солонгос хууль бусаар эзэлсэн гэж үздэг бол Өмнөд Солонгос энэхүү арлуудыг үргэлж л Солонгосын бүрэлдэхүүнд байсан гэж баталдаг. Одоо энэ арлыг Өмнөд Солонгосын арми хяналтдаа байлгадаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ